Uploaded by T N

geree- (1)

advertisement
Заказчик:
КОО “………….. ”
Директор
Исполнитель:
КОО “ГЭРЭЛТ ХӨХИЙН
ТЭНЦВЭР АУДИТ”
Директор ........... Д.Баатарсайхан
/…………/
ДОГОВОР
на оказание аудиторских услуг
2021 оны 02 -р сарын 01
Дугаар
Улаанбаатар хот
Нэг. Ерөнxийзүйл
1.1. Энэхүү гэрээний зорилго нь үйлчлүүлэгчийн 2020 оны жил, /улирал/-ын санхүүгийн
үйл ажиллагаанд аудит хийх, зөвөлгөө өгөх үйл ажиллагаанд оролцогч талуудын
харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү гэрээг нэг талаас“Гэрэлт Хөхийн тэнцвэр Аудит” ХХК(цаашид “Гүйцэтгэгч”
гэнэ)-ийг төлөөлөн аудитор, нөгөө талаас “…………………..” ХХК-ийн (цаашид
“Үйлчлүүлэгч”гэнэ)-ийг төлөөлөн нягтлан бодогч нар 10 хоногийн хугацаатайгаар
байгуулав.
1.3. Гэрээ нь тухайн жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын ажлыг хийж
гүйцэтгэн, зохих дүгнэлт, зөвлөмжийг гаргаж өгснөөр дуусгавар болно.
2. Хоёр. Үйлчлүүлэгчийн эрx, үүрэг
2.1. Үйлчлүүлэгч нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, нийтээр хүлээн
зөвшөөрсөн зарчим, Монгол улсын хууль тогтоомжийн дагуу нягтлан бодох
бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайлан гаргасан байна.
2.2. Үйлчлүүлэгч нь аж ахуй, санхүүгийн бүх үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэл,
санхүүгийн тайлан (цаашид тайлан гэнэ)-д стандартын дагуу бүрэн зөв тусгасан,
эдгээртэй холбогдох баримт, материал, тайлбарыг бүрэн гарган өгч танилцуулах
бөгөөд энэ талаар үүсч болох хариуцлагыг хүлээх тухайгаа нотолсон
тодорхойлолтыг аудиторт гаргаж өгнө.
2.3. Аудиторт гаргаж танилцуулсан санхүүгийн баримтын үнэн зөв, бодитой байх
хариуцлагыг үйлчлүүлэгч байгууллагын удирдах ажилтан хүлээнэ.
2.4. Санхүүгийн тайланг шалган баталгаажуулах явцад ажил гүйцэтгэгчийг гэрээт ажлыг
гүйцэтгэх нөхцөл бололцоо, ажлын байраар хангаж, нэмэлт мэдээ, баримт нотолгоо
шаардагдах бол түүнийг тухай бүрт нь гарган өгч, шалгалтын явцад илэрсэн алдаа,
зөрчлийг залруулах үүрэг хүлээнэ. Хэрэв залруулга болон өөрчлөлтөөс татгалзах
бол энэ тухай тайлбарыг бичгээр өгнө.
2.5. Аудитын тайлан зөвлөмжийг зөвшөөрөхгүй бол энэ талаар тайлбар, нотолгоог
бичгээр гаргах буюу эсвэл шүүхэд гомдол гаргах эрхтэй.
2.6. Гэрээт ажлын хөлсийг тогтоосон хугацаанд саадгүй төлнө.
3.
4. Гурав. Гүйцэтгэгчийн эрх, үүрэг
5.
3.1 Үйлчлүүлэгчийн санхүүгийн тайланд аудит хийхдээ Аудитын Олон Улсын Стандарт,
“Нягтлан бодох бүртгэлийн тухай” болон “Аудитын тухай хууль”-ийг удирдлага
болгон чанартай үйлчилгээ(цаашид “Үйлчилгээ” гэнэ)үзүүлнэ.
3.2 Үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны цар хүрээ, хийгдэх ажлын
хэмжээтэй уялдуулан аудитын багуудыг томилж, гэрээт ажлыг мэргэжлийн өндөр
түвшинд, хууль тогтоомж, батлагдсан стандартын дагуу шударгаар хийж гүйцэтгэнэ.
Шаардлагатай үед тусгай мэргэжлийн туслан гүйцэтгэгч ажиллуулж болно.
3.3 Аудитын үйл ажиллагааг мэргэжлийн ёс зүйг баримтлан хараат бус, бие даасан
байдалтай гүйцэтгэнэ.
3.4 Аудит хийх явцад олж авсан аливаа мэдээллийг хувийн зорилгоор ашиглах, хуулинд
зааснаас өөр тохиолдолд бусдад мэдээлэхэээс татгалзах бөгөөд үйлчлүүлэгчийн
бизнесийн үйл ажиллагаатай холбоотой баримтууд болон аудитын бусад ажлын
баримт, материалыг өөрийн ажлын байранд тусгайлан хадгалж, нууцлал, бүрэн
бүтэн байдлыг хангах нөхцөл бүрдүүлнэ.
3.5
3.6
3.7
3.8
Аудитын ажлын чанар, үр дүнд сөргөөр нөлөөлөх, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах
нөхцөл бий болсон тохиолдолд захиалагчид нэн даруй мэдээлэх үүрэг хүлээнэ.
Гэрээнд заасан ажлын хүрээнд холбогдолтой санхүүгийн баримт, эрхийн актыг
шаардаж авах, биет байдлаар үзэх, мөнгө, үнэт цаас, биет болон биет бус хөрөнгийг
тоолох, шалгалтын явцад гарсан аливаа асуудлаар тайлбар нотолгоог бичгээр
гаргуулан авах эрх эдэлнэ.
Гэрээт хугацаанд аудитын ажлын тодорхой үе шатны тайлан, холбогдох
материалтай үйлчлүүлэгчийн удирдлагаас танилцах нөхцөлөөр хангах, үйлчлүүлэгч
хүсвэл аудитын дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж өгөх үүрэгтэй.
Гүйцэтгэгч нь үйлчлүүлэгч шалгалтанд шаардлагатай баримт материал, тайлбарыг
бүрэн хэмжээгээр гаргаж өгөөгүй болон аудит хийж болохгүй бусад нөхцөл байгаа
бол аудит хийхээс татгалзах эрхтэй.
6. Дөрөв. Ажил, үйлчилгээний хөлс
7.
4.1
4.2
Гэрээт ажлын хөлс нь
төгрөг болно.
Гэрээт ажлын хөлсний 60%-ийг энэхүү гэрээг батлагдсанаас хойш 3 хоногт багтаан
“Гэрэлт Хөхийн тэнцвэр Аудит” ХХК-ийн ХААН банкин дахь төгрөгийн 5116008367
тоот дансанд шилжүүлэх буюу бэлнээр хийнэ.
Тусгай мэргэжлийн туслан гүйцэтгэгч ажиллуулах зайлшгүй шаардлага гарсан үед
туслан гүйцэтгэгчийн ажлын хөлсний асуудлыг нэмэлт гэрээгээр тухайн үед
зохицуулна.
Тав. Гэрээний хариуцлага
9.
Гэрээнд дурдсан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тал нь
холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
Гүйцэтгэгч нь гаргасан дүгнэлтийн үнэн зөвийн талаар холбогдох хууль,
тогтоомжинд заасан хариуцлага хүлээнэ.
Үйлчлүүлэгч шаардлагатай баримт, материалыг бүрэн гаргаж өгөөгүй болон гаргаж
өгсөн мэдээллийн үнэн бодит бус байдлын улмаас үүсэх хариуцлагыг гүйцэтгэгч
хүлээхгүй.
Гүйцэтгэгч нь үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны технологийн болон бизнесийн нууц
мэдээллийг бусдад задруулсан буюу аудитаас өөр зориулалтаар ашигласан
тохиолдолд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ.
Энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад маргаан гарвал талууд харилцан зөвшилцөн эв
зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв тохиролцоонд хүрч чадахгүй бол зохих
тал шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргааныг шийдвэрлүүлнэ.
Гэрээ нь хоёр тал гарын үсэг зурж баталсан өдрөөс хүчин төгөлдөр болно.
8.
5.1
5.2
5.3
5.4
5.5
5.6
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
“………..” ХХК-ийн
Нягтлан бодогч
2021 он ...... сар ..... өдөр
“Гэрэлт Хөхийн тэнцвэр Аудит” ХХК
Аудитор Ш.Нарантуяа
2021 он ... .сар ..... өдөр
Download